Нөөцийн махыг 25-наас худалдаална

Д.Тулга / Нийгэм

Хаврын цагт махны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлж нөөцийн махыг бэлтгэн борлуулах болсон. Өнгөрсөн жилүүдэд Цагаан сарын баяраас өмнө нөөцийн махыг худалдаанд гаргаж байв. Тэгвэл энэ жил ч мөн адил нөөцийн мах баяраас өмнө хэрэглэгчдийн гарт хүрэх юм байна. Нэгдүгээр сарын 25-наас махыг борлуулж эхлэхээр яам бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгуулжээ. Одоогоор нөөцийн махны үнийг тогтоогоогүй байгаа бөгөөд нийслэлд 3 компани 3000 тонн мах бэлтгэн нийлүүлэх юм байна.

Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх компанид төрөөс 1 кг мах тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог ажээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.