Лалын босогчид залуусыг тагнуул хэмээн буруутгаж, жаал хүүгээр буудуулжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

lalӨнгөрсөн мягмар гаригт “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхэн хоёр залууг Оросын тагнуул хэмээн буруутгаж, жаал хүүгээр буудуулж буй дүрс бичлэгийг онлайнаар түгээжээ. Тус дүрс бичлэгт Оросын тагнуул гэж буруутгагдсан, өвдөг сөгдсөн хоёр залуугийн ард “Лалын улс”-ын босогч бололтой нэг залуу, буу барьсан найм орчим насны хүүтэй зогсож байна. Хоёр залуугийн араас хүү толгойн тус газар нь буудахад тэд газар унах нь харагдаж байна. Дараа нь хүү явснаар бичлэг дуусчээ. Гэвч яг тэднийг буудаж хороосон эсэх нь тодорхойгүй байгаа аж.

“Лалын улс” бүлэглэлийнхэн хүүг ашиглан хүүхдүүдийг эгнээндээ нэгтгэж, цэргийн бүрэн бэлтгэл сургуулилтад хамрагдаж, байлдааны ажиллагаанд оролцож, халдлага үйлдэх хүсэлтэй байна гэдгийг нотлохыг оролдож буй бололтой хэмээн ажиглагчид үзэж байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭlal

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:51

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.