Улаанбаатарт 19 хэм хүйтэн байна

Д.Тулга / Технологи

tsas

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгороор 20-25 градус Идэр, Тэс, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газар 14-19 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

2015 оны 01 дүгээр сарын 17-ноос 1 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд ихэнх нутгаар,18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгаар, 19-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-19-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 20-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэн болон эцсээр хүйтэн, бусад хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна гэж Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:48:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.