“Эрдэнэт” үйлдвэр зардлаа хэмнэж, хямралыг даван туулна

Д.Тулга / Эдийн засаг

erdenet

Энэ сарын 14-ний байдлаар зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 5624 ам.долларт хүрлээ. Үнэ 5800 ам.доллар хүрэхэд л “Эрдэнэт” үйлдвэр 36,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс тус үйлдвэр оны өмнө баталсан хямралыг даван туулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж, үе шаттай арга хэмжээнүүд авч эхэлжээ. Үүний дагуу худалдан авалтыг зогсоож, агуулахад байгаа бараа материалын нөөцөө ашиглахаар болсон байна. Үйлдвэрлэлийг хэвийн явуулахад нэн шаардлагатай зардлаас бусад шатах тослох материалын зардлыг 10 хувь, удирдлагын зардлыг 20 хувь, томилолтыг 30 хувь, нийгмийн сангийн зардлыг 50 хувиар бууруулжээ. Энэ мэт бүх чиглэлээр зардлаа хэмнэж, орлогоо нэмэгдүүлснээр эдийн засгийн хямралыг эрсдэл багатай даван туулна гэж үзэж байна.

Н.МЯГМАР


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:02

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:01


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.