ТӨРӨЛТ НЭМЭГДЖЭЭ

Д.Тулга / Эрүүл мэнд

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын 2014 оны нийгэм, эдийн засгийн тайланг өнөөдөр танилцуулав. Нийгмийн халамжийн сангаас 2014 онд 208.5 мянган хүнд 142.5 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо өмнөх оныхоос 9.9 мянган хүн буюу таван хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 0.6 тэрбум төгрөг буюу 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин "Хүний хөгжил" сангаас өнгөрөгч онд 18 хүртэлх насны 994.1 мянган хүүхдэд 238.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгожээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо 2014 оны 12 дугаар сарын эцэст 52.3 мянга болсны 28.8 мянга нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа гарсан байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 37.0 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 5.8 мян хүн буюу 13.6 хувиар буурч, өмнөх сарынхаас 1.1 мян.хүн буюу 3.0 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 20.5 мянга буюу 55.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.4 пунктээр өсчээ.

Улсын хэмжээнд 2014 онд 82839 хүүхэд төрсний 1124 буюу 1.4 хувь нь гадаадад төрсөн байна. Энэ хугацаанд Монгол Улсад 81228 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 81715 болж, өмнөх оныхоос амаржсан эхийн тоо 1857 буюу 2.3 хувиар, хүүхдийн тоо 1935 буюу 2.4 хувиар өссөн байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:29

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:29


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.