“Буянт-Ухаа 2” хороолол 2016 онд ашиглалтад орно

Д.Тулга / Нийгэм

buyant uhaa horoolol2016 онд 6500 айлын “Буянт-Ухаа 2” хороолол ашиглалтад орохыг албаны хүн хэлж байна. Улмаар дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх шаардлага буй. Тиймээс уг хороолол чиглэлд үйлчлэх нийтийн тээврийн асуудлыг 2016 он гэхэд төлөвлөлтөд тусгаж өгнө үү гэх хүсэлтээ ТОСК-оос Нийслэлийн засаг даргын тамгын газарт өгчихсөн байгаа ажээ.

Мөн уг хорооллын хүрээнд 1500 хүүхдийн хоёр ээлжээр хичээллэх хоёр сургууль, 240 хүүхдийн гурван цэцэрлэг, үйлчилгээний 12 төв, биеийн тамирын талбай, ногоон байгууламж, долоон давхар машины гарау, кинотеатрын барилгыг ч барих аж. Барилгын ажил өвлийн улиралд зогссон ч хавар гуравдугаар сарын дундаас барилгын ажил үргэлжлэн хийгдэх юм байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.