“Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийг танилцууллаа

Д.Тулга / Нийгэм

barilgaБарилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж гарах төлөвлөгөөг ойрын үед боловсруулж ажиллахыг чиглэл болгож байгаа талаараа мэдээллээ. Өнгөрөгч онд олон аймагт орон сууцны барилга барих ажил эхлүүлэхээр төлөвлөсөн ч аймгууд инженерийн шугам сүлжээний асуудлаа бүрэн шийдэж амжаагүй тул эхний ээлжинд Дархан-Уул, Орхон, Дорнод, Архангай, Увс, Хэнтий, Сэлэнгэ аймгуудад хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Харин Ховд аймагт барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах тендер будлиантай болсон учраас ажил түр хугацаагаар хойшлоод байсан юм. Мөн 2014 онд зургаан аймагт орон сууцны барилгын гүйцэтгэлийн ажил эхлэх шатандаа яваагаас дөрвөн аймгийн барилгын ажил үргэлжилж байгаа юм.

Хоёр аймгийн орон сууц энэ ондоо багтаж ашиглалтад орно. Архангай аймгийн Эрдэнэбулган суманд баригдаж эхэлсэн эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл одоогоор 35 орчим хувьтай байгаа аж. Аймгуудад баригдах эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахад Эрдэнэбулган суманд барилгын ажил гүйцэтгэхээр шалгарсан “Хасу мандал трейд” компани дээрхи 120 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэж байгаа” гэж ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг ярьж байсан билээ.

ТОСК-ийн зүгээс “Буянт-Ухаа-1” хорооллыг 2014 оны 2-р улиралд ашиглалтад оруулж, “Буянт-Ухаа-2” хорооллыг 2 үе шаттай барьж байгуулж байгаа юм. Мөн “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Багануур дүүрэгт баригдаж буй орон сууцны барилгын талаар танилцуулав.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.