Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Д.Тулга / Хууль

tsagdaaНийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 304 байхаар тогтоосон. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхлэхээр болжээ.

Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэд хуулийн дагуу бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй 20 нас хүрсэн Монгол Улсын иргэн байх ёстой ажээ. Шаардлага хангасан иргэд материалаа харъяа дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасагт эсвэл дүүргийнхээ ЗДТГ-ын байранд 2015 оны 01 дүгээр сарын 14-ний дотор авчирч өгөх юм байна.

Олон нийтийн Цагдаа болох хүсэлтэй иргэд дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:

-Олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллахыг хүссэн өргөдөл

-Цагдаагийн хэлтсээс ял шийтгэлийг заавал шалгасан байх

-Төрийн албан хаагчийн анкет

-Гурван үеийн түүх /өөрийн төрсөн эцэг эх, эхийн эцэг, эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичих

-Иргэний цахим үнэмлэхийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, цахим үнэмлэхгүй бол лавлагаа авсан байх

-Боловсрол, мэргэжлийн диплом, гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх

-Хорооны Засаг даргын тодорхойлолт /өрхийн орлоын мэдүүлэг/

-Ажиллаж суралцаж байсан бол тухайн газрын тодорхойлолт

-Хөдөлмөр, нийгмийн даатгалын дэвтэр

-4*6 хэмжээтэй 3-н ширхэг, 2*3 хэмжээтэй 3 ширхэг цээж зураг

Судлагдсан иргэдийг Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн үзлэгээр оруулах тул Эрэгтэйчүүд 5, эмэгтэйчүүд 6 төрлийн эмнэлгийн шинжилгээг заавал урьдчилан өгсөн байна. Үүнд, Биохими, Сүрьеэ /цээжний зураг/, Цусны Ерөнхий шинжилгээ, Шээсний шинжилгээ, Хэвлийн ЭХО, Эмэгтэйчүүд

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:11

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:11


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.