Тендерийн урилга: Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015-3-18

Тендер шалгаруулалтын нэр: Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлт

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-15/0021

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Баруун уулын үерийн хамгаалалтын сувгийн засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.meps.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын (www.e-procurement.mn) дагуу зохион байгуулж байна.

Тендерт оролцогч нь тендөр илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014, онуудын борлуулалтын дундаж орлого 450,0 сая /дөрвөн зуун тавин сая/ төгрөгөес багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 450,000,000 төгрөг. /Дөрвөн зуун тавин сая/

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2013, 2014 он.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2013, 2014 онуудад дор хаяж нэг удаа 450,000,000 /Дөрвөн зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байх

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Доорх зөвшөөрлүүдийн аль нэг нь шаардлагатай. БХБЯ-ны 2.3.2 Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан суваг үүний дотор төмөр замын далан, хоолой болон газар шорооны тусгай ажил.

Тендерийн хамт 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 4-р сарын 17-ны өдрийн 10 цаг 0 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 4-р сарын 17-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд: Эрхгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн
Засаг захиргааны 4 дугаар байр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, 10 давхарт,
Мэргэжилтэн Н.Гантулга Холбоо барих утасны дугаар: 75757805


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:13:43


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.