ОХУ-ын эдийн засаг 4-5 хувиар агших магадлалтай байгаа гэв

Д.Тулга / Гадаад мэдээ

ОХУ-ын эдийн засаг 2016-2017 онд өсч эхэлнэ гэж тус улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев мэдэгдлээ. Мөн газрын тосны ханш нэг баррель нь 45 ам.долларын түвшинд байвал ОХУ-ын эдийн засаг 4-5 хувиар агших магадлалтай байгааг тэрбээр онцолсон байна. Гэхдээ Алексей Улюкаев газрын тосны ханшийн уналт ОХУ-ын төсөвт сөргөөр нөлөөлж байгаа ч ханшийн зөрүүнээс алдагдлаа нөхөх боломжтой гэж мэдэгджээ.

Сүүлийн 12 сарын хугацаанд рублийн ханш ам.долларын эсрэг бараг 50 гаруй хувиар суларсан юм. Тиймээс ОХУ-ын Төв банк рублийн ханшийг сэргээхийн тулд бодлогын хүүгээ 17 хувь болгож өсгөсөн ч энэ нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Харин үүний дараа ОХУ-ын Төв банк гадаад валютын нөөцөөсөө зах зээлд нийлүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээ авч эхэлсэн байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:38

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:38

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.