Дарга нарын машиныг ТАНАЯ

Д.Тулга / Нийгэм

Эдийн засгийн хямралын үед хаа сайгүй зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл “Төсвөө хэмнэж, зардлаа танах асуудлыг надаас эхэлье” хэмээсэн билээ. Гэтэл бодит байдал дээр дарга нарын том машины хэмжээ өөрчлөгдөөгүй, төсвийн зардал нь буураагүй байна.

Яам агентлагийн дарга нарын машин хамгийн муухан нь “жип” байх жишээтэй. УИХ-ын гишүүдэд өгдөг машины зардал болох сарын 500 мянган төгрөгийг хэмнэлээ гэхэд ердөө 500 саяыг хэмнэх боломжтой. Харин төрийн байгууллагуудын худалдан авдаг машинуудын үнийг бууруулж, зэрэглэлийг нь доошлуулбал 10 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломж харагдаж байх юм.

Төрийн байгууллагуудын дарга нар “Ланд 200”, “Лексус 470”, “Бенц” зэрэг машинууд унадаг. 2013 оны автомашины ашиглалтын зардалд 19 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Үүнээс зөвхөн шатахуунд 13 тэрбум төгрөг зарцуулжээ. Сүүлийн гурван жилд гэхэд нийтдээ 197 автомашинаар төрийн албаныхан парк шинэчлэлт хийсэн гэх албан бус тоо бий.

Нэг машины үнэ дунджаар 85 орчим сая төгрөг гэж тооцвол нийт 16.7 тэрбум төгрөгийн төсвийг зөвхөн дарга нарын машины зардалд олгодог байна. Иймээс дарга нар энэ мэт зардлуудаа танах нь бодит алхам болохоос хэдэн өдрийн хоолны мөнгөө хэмнээд “зардлаа таначихлаа” гэх нь үнэнээс хол зөрүүтэй санагдана.

Э.БҮҮВЭЙ

Инфографик: Н.АНХБАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.