Улсын харцага Г.Ганхуяг нарыг танхайрсан хэргээр шалгаж эхэлжээ

Д.Тулга / Хууль

“Босоо хөх монгол” хөдөлгөөний залуус, дэмжигчид өнгөрсөн амралтын өдөр “Бурхан халдун”-д аялж явахдаа тэнд мөн л аялж, Бурхан халдун хайрханд сүслэн, залбирч явсан хэсэг залууст эр бяраа гаргасан талаарх видео бичлэг сошиал ертөнцөөр тарсан. Тэд энэ талаараа бахархан, бусдыг дарамтлан алгадсанаа фэйсбүүк хуудастаа гайхуулан бичсэн хүн бол Улсын харцага Г.Ганхуяг. Тэрээр “Өвөр монголчууд “Дунд овоо” дээр гарчихсан явсантай тааралдаж “Ах дүү монголчууд ч Монгол Улсын иргэн биш болохоор Босго тэнгэрээс цааш нэвтрэх эрхгүй” гэж сануулан тайлбарлаж өглөө. Дагуулж явсан монгол хүнийг сэгсийтэл нь ганц алгадаж ойлгууллаа” гэжээ.

Харин “Босоо хөх монгол” бүлгэмийнхэн фэйсбүүкт уг бичлэгийг оруулжээ. Бичлэгт бүлгэм, хөдөлгөөний залуучууд аялж явсан хүмүүсийг тойрч бүчээд “Чи хужаа байна шүү дээ, Дагуулж ирсэн монгол хүмүүст нь хэл. Босго тэнгэрийн даваанаас нааш харийн хүний мөр бүү гарга. Богдын голын урсгалаас хатан хүн байсан ч бүү амсуул гэж мэдэх үү” гэж хэдэн талаас нь аархаж байгаа нь үлдсэн байна.

Е.ЛХАГВАСҮРЭН: ТЭР ХҮМҮҮСИЙГ ШАЛГАЖ БАЙГАА

“Босоо хөх монгол” бүлгэмийнхний энэ үйлдлийг олон хүн буруушааж, Монгол Улсын нэр хүндийг гутааж байгаад нь дургүйцлээ илэрхийлж байна. Бид энэ үйлдлийг хууль ёсонд нийцэх эсэхийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тордуулахад “Энэ үйлдэл Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт болсон болохоор тус аймгийн хариуцсан байцаагчтай нь холбогдохыг хичээсэн ч хөдөө ажлаар явсан байна. Тиймээс уг хэрэгт холбогдуулан хэн гэдэг иргэнийг шалгаж байгаа талаар нарийн мэдээлэл авч амжаагүй байна. Ер нь Монгол Улсад мөрдөж байгаа хуулиар гадаадын ч бай, дотоодын ч бай иргэний эрхийг зөрчсөн бол хариуцлага хүлээлгэдэг. Гадаадын иргэний эрх зөрчсөн учраас цагдаагийн байгууллага тоохгүй байна гэж ойлгож болохгүй. Тэр хүмүүсийг шалгаж байгаа. Хариуцсан байцаагч нь эзгүй учраас хэнийг, ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх нарийн мэдээлэл алга” гэв.

Монгол Улсын Эрүүгийн хуулинд “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, үүнийг бүлэглэж үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлд зааснаар 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт байдаг билээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.