“Монгол бэлэг” худалдаа зохион байгуулагдаж эхэллээ

Д.Тулга / Нийгэм

Уламжлалт сар шинийн баярыг угтан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран энэ сарын 12-ноос хоёрдугаар сарын 15-ныг дуустал “Монгол бэлэг” үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

Дүүргийн бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчдийг нэгтгэн, баярын уламжлалт зан үйл болох бэлэг солилцохдоо гаднын өндөр үнэ өртөгтэй бэлгийг халж, Монголдоо үйлдвэрлэсэн, Монгол соёлыг агуулсан бэлэг сэлтийг бие биедээ бэлэглэхийг уриалах, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой тус арга хэмжээг дэмжин хамтран ажиллахыг уриалж буй ажээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.