Жүжигчин Д.Түвшинтөр ослын газрыг орхин зугтсан уу

Д.Тулга / Хууль

Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 583 хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс 28 нь нас барж, 555 хүүхэд гэмтэл авсан мэдээллийг Замын цагдаагийн газраас өгч байна.

Өнгөрсөн баяр наадмын үеэр буюу энэ сарын 12-нд Өвөрхангай аймгийн Хорхорин суманд хоёр хүүхэд машинд мөргүүлсэн зам тээврийн осол гарсан, улмаар мөргүүлсэн хоёр хүүхдийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа талаарх мэдээлэл манай сайтад ирсэн юм. Тодруулбал, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, “Эмоци” продакшны жүжигчин Д.Түвшинтөр төрөлх аймагтаа наадамлаж, баярлаж явахдаа энэхүү ослыг хийсэн гэсэн мэдээлэл байв.

Өдгөө урлагийн отгон продакшныг удирдаж, уран бүтээлээ амжилттай туурвиж яваа Д.Түвшинтөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрж өссөн билээ.

Эх сурвалжийн мэдээллэснээр, тэрээр шив шинэхэн, цагаан өнгөтэй “Lexus 5703 машинтай аймагтаа наадамлахаар очсон гэнэ. Улмаар осол гардаг 12-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд очоод буцахдаа нэлээд халамцуу байдалтайгаар машин барьж яваад ийнхүү хоёр хүүхэд мөргөсөн бололтой гэх яриа тус сумын иргэдийн дунд яригдаж байгаа аж. Мөн ослыг олон хүн хараагүй тул жүжигчин залуу хэргийн газрыг орхин зугтсан, цагдаа нар Д.Түвшинтөрийг Хотонд суманд явж байхад гүйцэж барьсан талаар орон нутгийн зарим эх сурвалж ярьж байгаа аж.


-ТЭР ХҮҮХДҮҮД ХОТ ЯВСАН ГЭСЭН-

Бид Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн эх сурвалжтай утсаар холбогдож энэхүү мэдээлэл үнэн эсэхийг тодрууллаа.

-Энэ сарын 12-ны өдөр жүжигчин Д.Түвшинтөр танай суманд зам тээврийн осол хийж, хоёр хүүхэд мөргөж гэмтээсэн гэх мэдээлэл байна. Үнэн бодит эсэхийг тодруулах гэсэн юм?

-Шалгаж байгаа хэргийн талаар бид мэдээлэл өгөх боломжгүй. Тэр хүүхдүүдийн ар гэрийнхнээс асуусан нь дээр байх. Хүүхдүүд хот явсан гэж дуулдсан.

-Тэгэхээр үнэн гэсэн үг үү?

-Мэдээлэл өгөх боломжгүй байна.


Д.ТҮВШИНТӨР: БИ НААДМААР ӨВӨРХАНГАЙ ЯВААГҮЙ

БидЭмоципродакшны жүжигчин Д.Түвшинтөртэй холбогдлоо.

-Таныг наадмын үеэр Өвөрхангайн Хархорин суманд явж байгаад хоёр хүүхэд мөргөж гэмтээсэн зам тээврийн осол хийсэн гэх мэдээлэл манай сайтад ирсэн. Таниас энэ талаар тодруулах гэсэн юм?

-Тийм зүйл ёстой байхгүй шүү дээ.

-Та наадмаар Өвөрхангайд очсон уу?

-Очоогүй. Би энэ жил Хүй долоон худагт найз нөхөдтэйгээ морь үзээд л наадмыг өнгөрүүлсэн.

-Энэ талаар надаас анх удаа сонсож байна уу?

-Үгүй ээ. Надад тиймэрхүү зүйл сонсогдсон. Би харин гайхаад байж байна.

-Гэмтсэн хүүхдүүд хотод ирсэн. Таныг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн хавиар эргэлдэх болсон гэх мэдээлэл бас байна?

-Ёстой үгүй ээ. Манай “Эмоци” продакшн “Боловсрол” суваг телевизийнхэнтэйгээ хамтраад дахин нэг уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн. “Их хотын залуус” гэх 40 ангит киноны зураг авалт хийгээд гадуур л яваад байна. Зав муутай байгаа шүү дээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.