Б.Шоовдор түрүүлж, О.Насанбурмаа мөнгөн медаль хүртжээ

Д.Тулга / Спорт

Алдарт бөх И.Ярыгиний нэрэмжит олон улсын "Алтан гран при" тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд ОУХМ Б.Шоовдор түрүүлж алтан медаль хүртжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа хүрэл медал хүртсэн бол 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Иван Ярыгиний нэрэмжит "Алтан гран при"-аас алт, мөнгө, хүрэл медаль зүүж буй юм байна.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж 13 жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлжээ. Манай улсын тамирчдын хувьд И.Ярыгиний тэмцээнээс эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 2002 онд 58 кг-ын жинд О.Пүрэвбаатар, 130 кг-ын жинд Г.Өсөхбаяр нар мөнгөн медаль авснаас хойш медаль зүүгээгүй байсан аж.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:49

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.