Цагдан хорих 461-р ангийг шалгаж байна

Д.Тулга / Хууль

461Өнгөрсөн 2014 онд ХЭҮК нийт 710 гомдол хүлээн авснаас 330 буюу 46.5 хувийг ШШГЕГ-ын харъяа хорих анги болон цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсээс ирүүлсэн гомдол эзэлж байжээ. Эдгээрийн 261 буюу 80 орчим хувь зөвхөн Цагдан хорих 461 дүгээр ангиас ирсэн аж.

Өчигдрөөс ХЭҮК-ын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаж, хяналт шалгалтаа эхлүүлжээ. Уг шалгалтыг Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн дэд хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн хамтран зохион байгуулж буй аж.

Энэ нь тус ангид цагдан хоригдож буй сэжигтэн, яллагдагчдын үндэсний хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй, чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, сэргээн эдлүүлэх, хүний эрхийг сахин хамгаалах зорилготой юм байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:52

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.