Зарим банк 16 цагаас хойш банк хоорондын гүйлгээ хийхгүй байна

Д.Тулга / Нийгэм

банкууд

Манай улсад нийт 14 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд Капитал банк, Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Улаанбаатар хотын банк, Ариг банк, Худалдаа хөгжлийн банк тэргүүтэй багтаж байна. Эдгээр банкууд ажил, үйлчилгээгээрээ банкны зах зээлд өрсөлдөж байгаа билээ. Сүүлийн үед иргэдээс нэгэн гомдол тасралтгүй ирж байгаа нь зарим банк 16 цагаас хойш банк хоорондын гүйлгээ хийхгүй байгаа талаар байв. Энэ асуудлаар хэд хэдэн банк руу холбогдож албаны хүмүүсээс тодруулахад “Гүйлгээ хэвийн хийгдэж байгаа” гэсэн юм. Харин бодит байдал дээр өөр байлаа. Нэр бүхий банкны салбараар орж энэ тухай асуухад “16 цагаас хойш банк хоорондын гүйлгээ хийхгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Иргэдийн зүгээс үүнд нэлээдгүй бухимдалтай байгааг банкны удирдлагуудад уламжлахыг хүслээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.