"Саусгоби сэндс" улсад онц их хэмжээний хохирол учруулжээ

Д.Тулга / Хууль

"Саусгоби сэндс" компанийн захирал Жастин Капла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн талаараа өнөөдөр УЕПГ-аас мэдээллээ. "Саусгоби сэндс"-ийн удирдлагуудыг 35 орчим тэрбум төгрөгийг татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн байна.

Прокурорын газраас өгсөн мэдээллээр энэхүү хэрэг нь онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг гэдгийг хэлсэн юм. Улмаар хэргийн холбогдогч нарт мөрдөн байцаалтын шатанд гадагшаа явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Монгол Улсын хилээр нэвтрэн гарах эрхийг нь 2012 оны тавдугаар сарын 08-ны өдрөөс түдгэлзүүлсэн байна. Энэ хэрэгт үл хөдлөх хөрөнгө болон “Саусгоби сэндс” ХХК-ийн ХААН банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилжээ.

Жастин Капла нь "Саусгоби сэндс" компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн Санхүүгийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан яллагдагч Филлипин улсын иргэн Хиларион В.Кажукомтой бүлэглэн компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа холбогдох хуулийн заалтуудыг зөрчиж, татвар ноогдох орлогын тоо хэмжээг зохиуд нэмж, татвар ноогдох орлогыг зориуд бууруулан 90.021.466.300 тэрбум төгрөгний орлогод ноогдох 17 тэрбум 441 сая 333 мянга 600 төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзсэн.

Мөн тус компанид Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нар бүлэглэн мөн 17 орчим төгрөгний татвар төлөхөөс зайлхийсэн байна. Тиймээс Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35.3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулын тусгай ангийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

Энэхүү хэрэгт "Саусгоби сэндс" компанид санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком болон Санхүү нягтлан бодох бүртгэлийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан одоо Канад улсын “Монголиа минералс” компанид хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар холбогдон шалгагдсан бөгөөд онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлхийсэн хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 35.5 дахь хэсгээр журамлан Эрүүгийн хуулийн 166.2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн прокурорын газраас мөн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Хэргийн шалгахад нэлээд хугацаа шаардсан бөгөөд Прокуророос нотлох баримтыг бүрэн гүйцэд шалгуулах зорилгоор нэмэлт мөрдөн байцаалтад хоёр удаа буцааж холбогдох шалгалтыг хийлгэсэн гэдгээ УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Сүхбаатар мэдээлсэн юм. Хэргийг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байгаа юм байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:41:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.