“Арабын холбоо”-г сэргээх уриалга гаргав

Д.Тулга / Гадаад мэдээ

sisiЕгипет улсын зүгээс “Арабын холбоо”-г хүчирхэгжүүлэх уриалга гаргасан байна. Тодруулбал, Ойрхи Дорнодын болон Арабын улс орнууд АНУ тэргүүтэй барууны орнуудын туслалцаагүй газар нутагтаа хяналт тогтоож, террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцэж чадна гэжээ. Тус улсын ерөнхийлөгч Абдел Фатта Сиси Дундад Дорнодын хурцадмал байдлын тухай байр сууриа илэрхийлсэн нь олон улсын анхаарлыг татаж байна.

Тэрээр “Өдөр ирэх тусам Арабын орнууд хүчээ нэгтгэх шаардлагатайг харуулж байна. Египет Ливийн хилийн ойролцоох “Исламын улс”-д агаарын дайралтууд хийх үед Арабын нэгдсэн Эмират болон Йордан цэргийн тусламж санал болгосон. Арабын холбооны улсууд хүчээ нэгтгэх цаг аль хэдийнэ ирчихээд байна” хэмээжээ.

“Нэгдсэн Арабын холбоо” гэж онцолсны учир нь Пан-Араб болон Арабын орнууд ижил дайсантай болсныг илтгэж байна хэмээн барууны хэвлэлүүдэд бичсэн байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.