Согтуу жолооч хоёр хүн гэмтээжээ

Д.Тулга / Нийгэм

joloochӨчигдөр Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын төв нийт 263 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Түүнээс зам тээврийн ослын 249 дуудлага бүртгэгдэж, долоон хүн гэмтэж бэртсэн байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Сонгинохайрхан дүүргийн нутаг, Энхтайваны өргөн чөлөө, нэгдүгээр хороолол 32 дугаар байрны урд замд “Тоёота креста” маркийн автомашины жолооч Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад “Портер” маркийн автомашинтай мөргөлдөж хоёр хүн гэмтээсэн байна. Энэ мэт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурахгүй байгаа тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.