Жолооч, кондукторууд жагсаж байна

Д.Тулга / Нийгэм

Чингисийн талбай дээр жолооч, кондукторууд жагсаж байна. Тэд 2015 оны Нийслэлийн төсөв батлахдаа нийтийн тээврийнхний эрх ашгийг харгалзан үзээгүй хэмээн ийн жагсаж буй ажээ. Жагсагчид “Нөхөн олговор болон үнэ тарифын зөрүүг бүрэн олгохыг шаардаж байна”, Нийтийн тээвэрчдийн нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг шаардаж байна”, “Амьдрал дориотлоо, цалин нэм”, “Хамтын гэрээг хуулийн хүрээнд байгуулахыг шаардаж байна”, Төсвийн тодотголд нөхөн олговрыг нэмэгдүүлэн тусгахыг шаардаж байна” зэрэг уриа бүхий лоозонгууд барин жагсчээ.

Өнгөрсөн онд төсвөөс нийтийн тээвэрт 53 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол энэ онд мөн ижил мөнгө төсөвлөсөн аж. Харин нийтийн тээврийнхний хувьд энэ мөнгөнөөс илүү гараад ашиг олоод байх юм байхгүй. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд зэрэг нийгмийн хэсэг бүлгийнхний өмнөөс олгож буй энэ мөнгө хаа хаанаа хүрдэггүй хэмээн ярьж байлаа. Мөн хамтын гэрээнд заасан байдаг тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг Нийслэлийн төсвөөс бүрмөсөн хассан ажээ.

Жагсагчид хэлэхдээ “Эдийн засаг хямралтай өнөө үед бид багш, эмч нар шиг цалин нэм гэж шаардаж байгаа юм биш. Харин өмнө хүрсэн байсан түвшнээс битгий бууруулаач гэж хүсч байна” гэсэн юм. Энэ жил автобусаар үнэгүй зорчих иргэдийн тоо нэмэгджээ. Өнгөрсөн жил 400 төгрөг байсан зорчих тасалбар 500 төгрөг болсон учир бага ч гэсэн алдагдлаа нөхөж чаджээ. Гэтэл энэ жил бас ийм мөнгө төсөвлөж байгааг ойлгохгүй байна гэсэн юм. Тэд өнөөдөр Хотын дарга С.Бат-Үүл болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлэхээ мэдэгдлээ. Шаардлагын хариуг энэ сарын 23-ны өдөр хүлээн авах бөгөөд хэрэв хугацаандаа хариу өгөхгүй бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажил хаялт зарлана гэв.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.