Тендерийн урилга: Хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах

Д.Тулга / Шинжлэх Ухаан

Огноо: 2015-02-23

Тендер шалгаруулалтын нэр: Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар: СХД-НХҮХ-2015/01

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.2.1-д заасны дагуу Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах тендерт үйлчилгээ үзүүлэх санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Үүнд: (Хуулийн этгээдийн зөвшөөрөлтэй байх, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт, 6-8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байх.)

Дараах үндсэн тоног төхөөрөмжийг ажлыг гүйцэтгэх хугацаанд (өөрийн) бэлэн байлгах шаардлагатай. Үүнд: (хүнсний зориулалтын стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжүүдтэй байх)

Тендерийг 2015 оны 3-р сарын 25 ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө СХД-ийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн байр, 108 тоот өрөөнд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 3-р сарын 25 -ний өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: СХД-ийи төрийн сан банк, СХД-ийи Нийгмийн халамжийн газар.

Дансны дугаар ₮ :200917402

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн байр,
108 тоот
өрөө Мэргэжилтэн Б.Ядамжав Утас: 94559458


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:37

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:34:37


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.