Токарьчин Б.Оюунцэцэг: Үүргээ саадгүй биелүүлж байгаа цагдаагийн машинуудаа хараад мэргэжлээрээ бахархдаг

Д.Тулга / Хууль

Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн зөвхөн цагдаагийн сургууль төгссөн алба хаагч нараас гадна эмч, жолооч, санхүүч, сэтгэл судлаач, сэтгүүлч, эвлүүлэгч, найруулагч, зураглаач, инженер техникч, сантехникч гээд бүхий л мэргэжлийн хүмүүс ажиллаж хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг.
Тэр дундаа иргэдийн амар амгаланг сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүрэгтэй цагдаагийн албаны хэвийн үйл ажиллагааг найдвартай тээврийн хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Цагдаагийн Ерөнхий Газрын автобааз жил бүр парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлдэг ч засаж сэлбэх ажил үйлчилгээ байнга шаардагддаг. Авто баазад жолооч нараас гадна инженер техник, засвар үйлчилгээний олон арван алба хаагч нар арын албанд зүтгэж байдаг юм. Ялангуяа автобаазын засвар үйлчилгээг токарь, өрөм, призергүйгээр засах сэлбэх тухай ярихын ч хэрэггүй тухай токарьчин Б.Оюунцэцэг ярьлаа. Эмэгтэй хүн тэр бүр зориглон сонгодоггүй токарьчны мэргэжлийг механик инженерийн сургуульд эзэмшин, анх автозасварын үйлдвэрт орж, үйлдвэрийнхээ харьяа чиргүүлийн үйлдвэрээс анхны 0001 чиргүүл ашиглалтанд өгөхөд хувь нэмрээ оруулсан 1982 оноос одоог хүртэл токарьчнаараа ажиллаж байна. Авто бааздаа л гэхэд сүүлийн 22 жил тууштай ажиллаж, цагдаагийн ахлагч цолтой гавьяаныхаа амралтанд гарсан ч албаны шаардлагаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Сайн шавьтай больё гэхээр залуус тэр бүр энэ мэргэжлийг сонгохгүй, машин нь ч орчин үеийн хэрэгцээ жишигт нийцэхгүй байгаа талаар ч дурьдлаа. Нэг үгээр хэлвэл энэ машин дээр 22 жил ажилласан эзнээс нь өөр хүн эвийг нь олоход төвөгтэй болжээ. Харин хэзээ ч токарьчны мэргэжилээ сольж, хуульч эдийн засагч инженер больё гэсэн бодол төрж байгаагүй, сүүлийн үед сайн токарын машинтай болохсон гэж мөрөөдөх болсон шүү гэж инээмсэглэн ярьж байхдаа ч тэр ажилаа хийж байсан юм.
Заримдаа зорж байгаа юм бүтэхгүй бол шантрах юм гарч байсан ч яаж ийгээд хийчихсэн байхад урамтай байдаг. Улаанбаатарын гудамжаар машинууд маань хэвийн үүргээ гүйцэтгээд явж байхад нэг ч гэсэн эрэг боолтыг нь би бүтээсэн шүү гэж бодохоор бахархмаар байдаг даа гэж ярьж байгаа нь дотно санагдлаа. Хүн бүхэн эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж, чин сэтгэлээ зориулж ажиллах сайхан.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.