Хүмүүсийг царайгаар нь ялгаварладаг хятад ресторан нээгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Хятадын Женжоу хотын Солонгос хоолны ресторан нэгэн хачирхалтай үйлчилгээ нэвтрүүлжээ. Рестораны ажилтнууд тухайн өдөр үйлчлүүлсэн хамгийн царайлаг таван хүнийг үнэгүй хоолоор дайлдаг байна. Хүмүүс ресторанд ирэхээсээ өмнө “Гоо сайхныг тодорхойлох бүс” рүү гэрэл зургуудаа илгээнэ. Тэндээс мэргэжлийн гоо сайхны мэс засалчид үйлчлүүлэгчдийн нүд, хамар, ам зэргийг бүгдийг нь шинжиж, царайлаг хүмүүсийг тодруулдаг байна. Ердөө 30-хан минутын дотор царайлаг үйлчлүүлэгчид тодорч, хоёрдугаар давхрын олон хүн бөөгнөрсөн газар үнэгүй хоол иднэ.

Женжоу хотын захиргаа албан ёсны зөвшөөрөлгүй ийм аргаар үйлчлүүлэгчдийг татаж байгааг буруушаав. Харин рестораны менежер Сюэ Хэшин “Бид үйлчилгээгээ сурталчлахдаа цаашид няхуур хандах болно. Гэхдээ гол бэлгэдэл болсон царайлаг хүмүүсийн шалгаруулалтаа зогсоохгүй” гэжээ. Хятадын Вейбо цахим хуудсанд энэ рестораны талаар янз бүрийн шүүмж өрнөж байна. Нэгэн хэрэглэгч “Сайхан царайгаа хоолны төлөө худалдах хэрэг үү? Би ч нэг хувиар хоолоо хямдруулчих юм байна” хэмээн хошигносон байхад өөр нэгэн хэрэглэгч “Царай муутай хүмүүс нь хоёр дахин их хөлс төлөх үү?” хэмээн гайхжээ.

Б.ЦЭЛМЭГ



Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.