Тавантолгой төслөөс монголчуудын эзэмшсэн гэх 51 хувь юу болов

Д.Тулга / Эдийн засаг

tawantolgoi

Тавантолгойн ордыг эзэмших гэрээ байгуулах хэлэлцээг удирдаж байгаа Монгол улсын сайд М.Энхсайханы тайлбарлаж буйгаар Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтад "дотоодын хөрөнгө оруулагч" ялсан гэсэн. Гэтэл бодит байдал дээр ялсан гэх хөрөнгө оруулагчдын дотор дотоодын хөрөнгө оруулагч байхгүй байна. Тавантолгойн ордыг ашиглах “Төслийн компани”-ийн 51% нь Хонконгийн биржид бүртгэлтэй ММС (Mongolian mining corporation) 49% нь Хятадын төрийн өмчит “Шенхуа” компанийн эзэмшилд бий гэх. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулагчид нь Хонконгийн “ММС” компани, БНХАУ-ын “Шенхуа” гэдэг хоёр компани хөрөнгө оруулагч болж байна. Энэ 2 компани хоёулаа гадаадын хуулийн этгээдүүд буюу гадаадын хөрөнгө оруулагчид юм.

-ТАВАНТОЛГОЙ ТӨСЛИЙН 51 ХУВЬ ЭЗЭМШСЭН ММС КОМПАНИЙН ТАЛААРХИ 7 БАРИМТ-

1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.4 “дотоодын хөрөнгө оруулагч” гэж хөрөнгө оруулалт хийж байгаа Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суудаг гадаадын иргэн болон харьяалалгүй хүн,

2. 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр БНХАУ-ын Коммунист намын Сахилгын хяналтын Төв комиссоос дараахь мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. БНХАУ-ын 18-р Их хурлын дараа Коммунист намын Сахилгын хяналтын төв комисс 5 удаагийн том шалгалт хийж, төрийн өмчит 13 байгууллагыг шалгажээ. Үүнд: Шэнхуа групп, Чайна Мобайл, Үндэсний радио, Хуа диэн корпораци, Жун чуан корпораци, Дун Фэн зэрэг компаниуд авлигын асуудлаар шалгагдаж эхэлсэн байна.

3. 2010 онд зарласан тендер үргэлжилж байгаа. Тэр үед богино листэнд шалгарсан 6 компани дотор ММС байхгүй.

4. ММС нь 1.3 тэрбум ам.долларын өртэй байгаа.

5. Сумитомо Тавантолгойг ашиглах төслийн компанид хөрөнгө оруулалт хийхгүй. Зөвхөн худалдааны түнш.

6. Төмөр замыг МТЗ-д өгсөн Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоол хүчинтэй байгаа. Мөн УАБЗ-ын зөвлөмж 35/32 хүчинтэй хэвээр байгаа.

7. 2010 оны Тавантолгойн төслийн гэрээг их хурлаар заавал хэлэлцэх ёстой.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.