Тендерийн урилга: Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас нийлүүлэгчийг сонгон шалгаруулах

Д.Тулга / Байгаль орчин

2015 оны 2-р сарын 26-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер

Тендер шалгаруулалтын дугаар: 2/2015

Гаалийн ерөнхий газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос: Гаалийн улсын байцаагчийн зуны ажлын хувцас, хавар, намрын хүрэм, өвлийн ажлын хувцас, костюм, цагаан, цэнхэр сорочкан цамц нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

I багц: зуны ажлын хувцас 300 хос,

II багц: хавар, намрын хүрэм 150 ширхэг,

III багц: өвлийн ажлын хувцас 150 хос,

IV багц: костюм 700 хос

V багц: цагаан сорочкан цамц 1300 ширхэг

VI багц: цэнхэр сорочкан цамц 1300 ширхэг

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 240'000.0 /хоёр зуун дөчин мянга/, багц тус бүрийг 40’000.0 /дөчин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 3-р сарын 26-ны өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 3-р сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Гаалийн ерөнхий газар 210620 Улаанбаатар хот.
Сүхбаатар дүүрэг 8-р хороо Их тойруу 81/1. ГЕГ-ын төв байр 406 тоот өрөө.
Банк: Төрийн сан Данс: 900011036
Утас: 352775


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.