Ажилд авна: Богино хугацааны зөвлөх шалгаруулж авна

Д.Тулга / Энтертайнмент

БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨХ ШАЛГАРУУЛЖ АВНА

Үндэслэл: Иргэний Боловсролын Төв ТББ нь НҮБ-ын Хүн амын сангийн улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэгч хамтрагч талаар сонгогдон ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд залуучуудын оролцоог бодлого шийдвэрт хангах, залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэх зорилгын хүрээнд ухуулга нөлөөллийн ажлыг төлөвлөж, хэрэгжүүлж байгаа билээ.

Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн 2015 онд тавигдаж буй ухуулга нөлөөллийн зорилтуудын хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөө гаргах, суурь үзүүлэлт, холбогдох дүн шинжилгээ. нөлөөллийн мессеж, баримтын хуудас зэргийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх богино хугацааны зөвлөх буюу зөвлөхипн багийг сонгон шалгаруулахаар зарлаж байна.

Хугацаа: 60 хүн-хоног, үүнээс 10 доошгүй хүн-хоногийг хэрэгжүүлэх шатанд буюу зохих түвшиний уулзалт, сургалтад оролцох, зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллана.

Зөвлөх үйлчилгээний Зорилго: Шинээр боловсруулж буй залуучуудын үндэсний бодлого боловсруулах ажилд залуучуудын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах ажлыг дэмжих нөлөөллийн ажилд хэрэглэх баримт материал, арга хэрэгслийг санал болгох, боловсруулах, бусад улс орны залуучуудын хөгжлийн талаархи бодлого хэрэгжилтийн сайн туршлагыг судлах Төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого, тухайлсан салбарын болон салбар дундын, улс төрийн нам хүчнүүдийн дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгүүдэд залуучуудын асуудлаар тодорхой зорилтуудыг (залуучуудын иргэний нийгмийн байгууллагыг бэхжүүлэх гм) тусгахад шаардлагатай үндэслэл шаардлагыг бодит жишээ баримт, судалгаа дээр тулгуурлан боловсруулах, нөлөөллийн ажлын төлөвлөгөә, арга хэрэгслэлийг боловсруулж, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх

Зөвлөхөд тавигдах шаардлага

• Монгол Улсын иргэн байх

• Судалгаа мэдээлэл цуглуулахад шаардлагатай англи хэл болон аль нэг гадаад хэлний өндөр мэдлэгтэй тайланг англи хэл дээр хүлээлгэж өгнө

• Нийгмийн ухаан, эдийн засаг, хууль, эрүүл мэнд болон холбогдох чиглэлээр дотоод гадаадын их дээд сургууль төгссөн, магистр буюу адилтгах түвшний туршлагатай

• Судалгаа шинжилгээний болон нөлөөлийн ажил хийх дадлага туршлагатай нам улс төрийн хүчний болон салбарын хэмжээний бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалтын талаар ойлголт мэдлэгтэй байх; туршлагатай бол давуу тал болно

• Төсөв санхүүгийн зохих мэдлэгтэй, дүн шинжилгээ. үнэлгээ хийх чадвар, туршлагатай

• Багаар ажиллах чадвартай

Бүрдүүлэх материал

• Шалгаруулалтад орохыг хүссэн захидал

• Боловсролын үнэмлэх, диплом, сертификат/хуулбар/

• Ажлын туршлагыг тодорхойлсон товч намтар

• Бүтээлийн жагсаалт

• Сүүлийн ажил олгогчийн тодорхойлолт

• Иргэний үнэмлэх /хуулбар/

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид бэлтгэсэн материалаа битүүмжлэн НҮБХАС, Залуучуудын Хөгжлийн хөтөлбөрт Зөвлөх гэж хаяглан 2015 оны хоёрдугаар сарын 01-ний 16:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин Төлөөлөгчийн Газар, Сүхбаатар дүүрэг, Нэгдсэн Үндэстний Гудамж -12 , Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байр Утас: 353505

Асуух зүйл гарвал 313619 утсаар Иргэний Боловсролын Төвөөс лавлана уу. Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.unfpa.mn болон www.cce.mn вебсайтнаас үзэж болно.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:05:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:05:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.