Эмийн бодлогын хэрэгжилтийг сайжруулна

Д.Тулга / Эрүүл мэнд

эм

Манай улсад одоогийн байдлаар 179 эм ханган нийлүүлэх байгууллага, 34 эмийн үйлдвэр, 1300 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Эмийн сангуудад эмийн санчийн мэдлэг, боловсрол дутуу, эмийн заавар монгол хэл дээр биш, үнэ ханш харилцан адилгүй байдаг зэрэг зөрчлүүд элбэг. Өчигдөр “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах нь” Үндэсний чуулга уулзалт болов. Энэхүү чуулганд эм зүйн салбарын, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 300 төлөөлөгч оролцсон байна.

Уг бодлогын баримтлах бодлогын баримт бичигт” Эм зүйн салбарын зорилтыг “Хүн ам, эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлгийг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, сонголт хийх боломж бүхий эмээр тасралтгүй, жигд, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлогын зорилго мөн” гэж тодорхойлсон байдаг. Иймээс уг бодлогын хүрээнд энэ онд хэд хэдэн ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байгаа талаар албаныхан мэдээлэв.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:23

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:23


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.