Тархины үйл ажиллагаа нь зогссон залуу 12 жилийн дараа “сэржээ”

Д.Тулга / Гадаад мэдээ

эм

Мартин Писториус нь 1980-аад онд Өмнөд африкт бусад хүүхдүүдийн адилаар гүйж, тоглож өсчээ. Тэрээр 12 насандаа үл мэдэгдэх өвчин, эмгэгтэй болсон байна. Эхлээд уруулаа хөдөлгөж чадахаа больж, дараа нь хүний нүд рүү харж чадахгүйд хүрч, удалгүй ярих чадвараа алдсан байна. Эмч нар түүний аав ээж болох Родней, Жуан нарт хүүхдийг нь тархины саажилттай тул гэртээ аваачаад үхэх хүртэл нь тухтай байлга гэж хэлжээ.

Гэвч ер бусын явдал тохиолдож Мартин үхсэнгүй. Аав Родней нь амьдралын хэв маягаа өөрчилж, 12 жилийн турш хүүгээ босгох гэж хичээсэн байна. Тэрээр өглөө 5 цагт босч Мартиныг тусгай халамжийн төвд аваачдаг байна. Найман цагийн дараа түүнийг авч усанд оруулж, хооллож, оронд нь оруулаад сэрүүлгээ хоёр цагийн дараа тавьдаг. Заримдаа Жуан нь өөрийн бүх итгэл найдвараа алдахаараа хөдөлж чадахгүй хэвтэх хүү рүүгээ харж “Би чамайг үхээсэй гэж хүсч байна” гэж хэлж, сэтгэл зовнилоос чөлөөлөхийг хүсдэг байсан гэдэг.

Жуаны мэдээгүй зүйл бол Мартин түүнийг сонсож чаддагт байсан аж. Тархины саажилт оноштой болсны хоёр жилийн дараа Мартины ухаан бүрэн сэргэж эхэлжээ. Тэрээр хэлэхдээ “Би бусад хүмүүсийн адилаар бүх зүйлийг ойлгож, мэдэрдэг байсан. Хүн болгон намайг үхэж байгааг хүлээн зөвшөөрснөөр буцаад сэхээ орж эхлэхийг хэн ч мэдэж чадаагүй. Би үлдсэн бүх насаа ийм байдлаар, бүрэн ганцаардсан өнгөрөөх юм байна” гэж боддог байсан” гэжээ.

Түүний оюун санаа биед нь түгжигдчихсэн, гүн харанхуй руу унаж байгаа амьд үхдэл шиг байсан аж. Мартин жижиг ч гэсэн хэсэг зүйлсийг мэдэж суралцахыг эрмэлзсэнээр, тэрээр эхлээд нар өрөөнд нь хэрхэн тусаж байгаагаар цаг хэд болж байгааг мэддэг болжээ. Удалгүй түүний оюун санаа сайжирч, биеэ удирдаж чаддаг болж. Бага багаар сайжирсаар 12 жилийн дараа амьдралд “эргэн ирсэн” байна.

Өнөөдөр Мартин Англид гэр бүлтэйгээ, бизнес эрхлэн амьдардаг. Түүний амьдралаас сэдэвлэн ном хүртэл гаргажээ. Мартин сэхээнээс ухаан орсон цор ганц тохиолдол биш аж. Өөр маш олон ийм тохиолдол байдаг бөгөөд хүмүүс тэдгээр өвчтөнүүдийн тархи үхжсэн гэж боддог ч тэд сэрүүн байдаг ба тархи нь энгийн ажиллаж байна.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:52:07

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:39


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.