"Алтан гран при"-д манайхан аман хүзүүдлээ

Д.Тулга / Спорт

Алдарт бөх Ярыгиний нэрэмжит "Алтан гран при" тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд гурван өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр дэвжээний эзэн орны дараа буюу хоёрдугаарт жагсчээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор жиндээ тэргүүлж алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа хүрэл медалийн тавцанд зогсож, Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр хүрэл медалийн тавцанд зогсож, 13 жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа хүрэл медаль, 55 кг-ын жинд Залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг мөнгө, Б.Номин-Эрдэнэ хүрэл медалийн тавцанд зогссон. Мөн 63 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин С.Батцэцэг аваргалсан юм. Ийнхүү хоёр Батцэцэг Ярынгиний нэрэмжит тэмцээний хошой медальтнууд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 86 кг, 97 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж манай долоон бөх өрсөлдсөн. Тэднээс 86 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн мөнгөн медаль хүртэж, 125 кг-д Ж.Чулуунбат хүрэл медаль хүртлээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:31


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.