Сумо бөхөд барилдаж байгаа монгол бөхчүүддээ хүндэтгэл үзүүлэв

Д.Тулга / Спорт

Монгол Улсаас Японы Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар мэргэжлийн сумо бөхөд барилдаж буй монгол бөхчүүддээ хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ удаагийн арга хэмжээнд Их аварга Хакүхо М.Даваажаргал, Харамафүжи Д.Бямбадорж, Сэкиваке Тэранофүжи Г.Ган-Эрдэнэ, Токитэнкү А.Хүчитбаатар, Асасэкирүю Б.Дашням нарын хүчит бөхчүүд оролцсон байна. Мөн Кансайн дипломат корпусын тэргүүн бөгөөд Голландын Ерөнхий консул Р.Волс, ОХУ-ын Ерөнхий консул Н.Латыпов болон АНУ, БНХАУ-ын ЕКГ-ын төлөөлөл хүндэт зочноор байлцав.

Энэ өдөр хуран цугларсан монголчууд үндэсний дээл хувцсаа өмсөж, сар шинийн баярын бууз, хуушуур, цагаалга, амтат будаагаа бэлдэж, золголтоо хийхийн сацуу уригдан ирсэн гадны зочид, төлөөлөгчдөд монгол ёс заншил, соёл урлагыг суртчилан таниулах, монгол бөхчүүдээрээ бахархах бахархлын өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.