Д.Эрдэнэбат сайд “Оюутолгой”-н захирал Эндрью Вүдлейтэй уулзав

Д.Тулга / Эдийн засаг

erdenebatЭнэ сарын 3-ны өдрийн мягмар гаригт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлейг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Эндрью Вүдлэй дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ буурч байгаа ч дунд хугацаанд өсөн нэмэгдэх боломж бий хэмээн харж буйгаа илэрхийлсэн байна. Мөн “Оюутолгой” ХК-ийн өнгөрсөн оны бараа бүтээгдэхүүний худалдан авалтын 50 хувийг Монголын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн бүрдүүлсэн. Цаашид нэмэгдүүлэх боломж байгаа гэж онцолжээ.

Сайд Д.Эрдэнэбат “Дотоодын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтмол 50 хувьтай байлгах, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих ажлыг зөв зохион байгуулах, одоо буй төвшингөө хадгалах, кластер хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг санаачлах шаардлага байгаа” гэж хэлсэн байна. Энэ нь бараа бүтээгдэхүүний чанар болон үнийн тогтвортой байдал, ажлын байрыг нэмэгдүүлэхэд эерэг үр дүн өгнө гэж үзэж байгаа аж.

Аж үйлдвэрийн яам төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Бодлогод хүнд үйлдвэрийн хөгжлийн асуудлыг хэрхэн шийдэх талаар тусгасан гээд нэн түүүнд зэс хайлуулах үйлдвэр байгуулах шаардлага байгааг илэрхийлсэн билээ. Уулзалтын төгсгөлд Зэс хайлуулах үйлдвэр барих санаачлагыг дэмжихээ Эндрью Вүдлей илэрхийлжээ.

Тус компани анхны баяжмалаа 2013 оны 7 дугаар сард экспортод гаргаж байсан бол эдүгээ нэг сая тонн болсон амжилтад хүрсэн. Энэ талаар Эндрью Вүдлэй “Манай компанийн хувьд ийм богинохон хугацаанд нэг сая тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтад “Оюутолгой”-н нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэн, эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх бидний цаашдын ажил үйлс ололт, амжилтаар арвин байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж хэлсэн билээ.

“Оюутолгой” компани өнгөрсөн онд 250 сая орчим ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.