“Оскар”-ын шагналд нэр дэвшигчид тодорчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

АНУ-ын Кино академи дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг 24 номинацид шалгаруулан Лос-Анжелесийн Самуэл Голдвины нэрэмжит театрт зарлалаа. “Оскар”-ын хүндэт шагналыг Японы алдарт хүүхэлдэйн киноны найруулагч Хаяо Миязаки, Ирландын жүжигчин, дуучин Морин О’Хара нарт гардуулахаар тогтсон бол АНУ-ын жүжигчин, дуучин Харри Белафонтед энэрэнгүй үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Жин Хершолтын шагнал өгөхөөр болсон байна. “Оскар”-ын шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 22-нд болох бөгөөд жүжигчин Нил Патрик Харрис хөтлөх билээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:34

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:51:29

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.