Зам тээврийн ноцтой ослын улмаас арваад хүн бэртэж, хоёр хүн амиа алдлаа

Д.Тулга / Хууль

Өнөөдөр өглөө 10:00 цагийн үед  Баянзүрх дүүрэг Улиастайн гүүрэн дээр ноцтой осол гарлаа. Тодруулбал, микро автобус, ачааны машинтай мөргөлдсөн байна. Ослын газар цагдаагийн шуурхай бүлэг, Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид, түргэн тусламжийнхан ирээд байгаа талаар газар дээр нь байгаа эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. Мөн микро автобус чиргүүлтэй машинууд нэлээн хүчтэй мөргөлдсөн учир салгахад маш хүндрэлтэй байгааг хэлж байв.

Харин дөнгөж сая ирсэн мэдээллээр ослын улмаас 10 гаруй хүн бэртэж, хоёр хүн амиа алдсан  байна. Тодруулбал, Налайхаас ирж байсан “Зил-130” ачааны машин, “Стана” маркийн микро автобустай мөргөлдөж, ослын улмаас “Стана” маркийн микро автобусанд сууж явсан 10 гаруй хүн бэртэж, микро автобусны жолооч нь газар дээрээ амиа алджээ. Харин нөгөө хүн нь зорчигч байсан уу үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ослын газарт Яаралтай түргэн тусламж 103-ын гурван машин ирж, гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэг рүү авч явсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар микро автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад “Зил-130” ачааны машиныг мөргөж осол гаргасан байх магадлалтай байгаа бөгөөд нарийвчилсан шалгалт хийгдсээр байгаа юм байна. Амиа алдсан жолоочийн хувьд 1987 онд төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

Б.БУРМАА



Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.