“Титаник”-ийн зорчигчийн захидал 12 мянган доллараар зарагджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Бостон хотын RR дуудлага худалдаан дээр осолдсон “Титаник” хөлөг онгоцноос амьд үлдсэн нэгэн зорчигч эмэгтэйн захидал 11875 доллараар худалдаалагджээ.

1912 оны тавдугаар сард бичигдсэн тэрхүү захидлын эзэн нь чинээлэг хүмүүст хувцас урлаж өгдөг загвар зохион бүтээгч Люсиль Дафф-Гордон гэдэг эмэгтэй байсан аж. Люсиль Дафф-Гордон, түүний нөхөр, өөр 10 хүн нийлэн 40 хүний суудалтай завин дээр сууж амь аврагдсан байна.

Энэ аврах хэрэгслийг хэвлэлийнхэн Моney Boat буюу “Мөнгөний завь” гэж нэрлэсэн аж. Дафф-Гордоны нөхрийг хөлөг онгоцны багийн гишүүдэд мөнгө өгөөд сүйрч буй онгоцноос завийг хурдхан шиг холдуулсан гэж буруутгасан байна. Хожим Дафф-Гордон нэгэн захидалдаа “Ер нь бол бид амиа бодож муухай үйл хийсэн. Гутамшигтай юм гэж үү?” хэмээн бичиж тэрхүү буруутгалыг үгүй хийж байсан ажээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.