Зохиолч Д.Цэвэгмидийн 100 насны ой тохиож байна

Д.Тулга / Боловсрол

Монгол төрийн зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, анхны гавъяат багш Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг түүний нэрэмжит сургууль болох МУБИС-ийн Багшийн сургуулиас энэ хичээлийн жилд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд Багшийн сургуулиас эрдэмтэн зохиолчийн шилдэг бүтээлүүдийн дээжийг хэвлэж, “Дондогийн Цэвэгмэд амьдрал уран бүтээл – 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрөгч оны 12-р сард зохион байгуулж, түүний амьдрал уран бүтээлийг судлагч олон арван судлаач, эрдэмтэд оролцон түүний үйл амьдралын талаар хэлэлцсэн хурал болж өндөрлөв.

Зохиолч Д.Цэвэгмид багш бэлтгэх сургуулийг төгсөж, өөрийн амьдрал уран бүтээлийн гараагаа эхлэхийн сацуу ажиллаж байсныг нь үндэслэн Багшийн сургуулийг 2002 оны 9-р сарын 4-ний засгийн газрын хурлын 169-р тогтоолоор төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Монгол улсын ууган гавьяат багш Д.Цэвэгмидийн нэрэмжит болгосон байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:52

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:52

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.