Ажилд авна: Хар Ямаатын БНГ-ын Хамгаалалтын захиргааны дарга сонгон шалгаруулж авна

Д.Тулга / Энтертайнмент

Хар Ямаатын БНГ-ын Хамгаалалтын захиргааны дарга сонгон шалгаруулж авна

Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын нутгийг дамнан орших Хар Ямаатын байгалийн нөөц газар (БНГ)-ын менежментийг Хэнтий, Сүхбаатар аймгийн Засаг дарга болон БОНХАЖЯ-тай байгуулсан гэрээний дагуу Дэлхийн Байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар 2013 оны 7-р сараас хариуцан ажиллаж байгаа билээ. Тус БНГ-ын Хамгаалалтын захиргааны даргын сонгон шалгаруулалтад урьж байна.

Үндсэн үүрэг:

Байгалийн нөөцийн хамтын менежментийн оновчтой загварыг бий болгох, санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлэх замаар байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи хууль тогтоомж, хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, БНГ-ын менежментийн болон бизнесийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулна. Хариуцах ажил:

1. Хамтын менежментийн бүтцийг бий болгох, санхүүгийн тогтвортой механизмыг бүрдүүлэх замаар байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг хангах;

2. Байгаль орчны хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдех эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах, газәр нутгийн хамгаалалтын горимыг мөрдүүлэх;

3. ТХГН-ийн бодлого, хөтөлбөрүүд, хамгаалалтын захиргааны менежментийн болон бизнес төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;

4. Гадаад,дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх,ТХГН-ийн менежментийг сайжруулах;

5. Хамгаалалтын захиргааны бүтэц, зохион байгуулалтыг оновчтой төлөвлөх, албан хаагчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах

Тавигдах шаардлага:

Боловсрол: Байгалийн шинжлэх ухаан, биологи, газар зүй, эрх зүйн чиглэлээр

бакалавр болон түүнээс дээш зэрэггэй байх

Туршлага:

- Байгаль хамгааллын чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан

- Багаар ажиллах, зохион байгуулах чадвартай

- Компьютерийн өргөн хэрэглээний программ, интернет ашиглах чадвартай байх

Тусгай шаардлага:

Орон нутагт ажиллаж, амьдрах боломжтой байх Бүрдүүлэх материал:

- Товч намтар (СV),зураг

- Их, дээд сургууль төгссөн диплом, иргэний үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх)

Материал хүлээн авах хугацаа:

2015 оны 2-р сарын 2-ны өдрийн 18 цаг хүртэл дараахь хаягаар хүлээн авна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

Амарын гудамж-4, Интероффис-ийн байр, 4 давхар,

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн

Монгол дахь хөтөлбөрийн газар

Утас:311659

И-мэйл: info@wwf.mn


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:05:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:05:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.