Үндэслэлгүй халагдсан иргэдэд 600 гаруй сая төгрөг буцаан олгуулахаар шийдвэрлэжээ

Д.Тулга / Хууль

Улсын дээд шүүхийн Иргэний танхимд өнгөрсөн онд 841 хэргийг хяналтын шатны хуралдаанаар хэлэлцжээ. Үүний 181 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан байсан аж. Тодруулбал, дээрх 181 хэргийн нэхэмжлэл бүгд “ажлаас үндэслэлгүй халагдсан” агуулгатай байсан юм байна. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцэхэд 65.7 хувь буюу 119 нэхэмжлэл ажилтнуудын талд гарчээ. Ингэснээр хууль бусаар халагдсан ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэсэн байна.

Ингэснээр ажилтныг хуучин ажилд нь эргүүлэн тогтоохдоо шүүх нийт 650 гаруй сая төгрөг ажил олгогчоос гаргуулж, 623.706.644 төгрөгийг ажилтанд, 27.496.624 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ. Ажил олгогчийн төлөх 651.203.268 төгрөгөөс 397.025.421 төгрөгийг төрийн өмчит хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, 254.177.847 төгрөгийг хувийн аж ахуйн нэгж төлөх юм.

Төрийн өмчит хуулийн этгээд, улсын үйлдвэрийн газраас гарах 397.025.421 төгрөгийн 384.596.712 төгрөгийг ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтанд, 12.428.709 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид оруулахаар шийдвэрлэжээ. Харин хувийн аж ахуйн нэгжээс гарах 254.177.847 төгрөгөөс 239.109.932 төгрөгийг ажилтанд, 15.067.915 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр шийдвэрлэсэн байна.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.