Грек хямралыг давах хөтөлбөр гаргажээ

Д.Тулга / Гадаад мэдээ

greeceГрекчүүд өдөр ирэх тусам ажилгүй болж, амьжиргааны зардлаа төлж чадахгүйд хүрч байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар Грек нь Евро бүсээс бараг цорын ганц аж үйлдвэржээгүй улс учир экспорт бага. Аялал жуулчлалаар гол төлөв төсвөө бүрдүүлдэг, эдийн засгийн хүчин чадлын хувьд Евро бүсдээ хамгийн сул нь учир ямар ч дэмжлэг үзүүлсэн нэмэргүй гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Энэ сарын 9-нд болох Евро бүсийн сангийн сайд нарын уулзалт дээр Грек улс зургаан салбарыг хамарсан шинэчлэлийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй танилцуулахаар болжээ. Үүнд татварын хуулийг шинэчлэх, нийгмийн даатгалын өрийг барагдуулах, татварын албыг нарийвчлан шалгах зэрэг багтаж байгаа юм. Түүнчлэн татварын хороо байгуулж, аудитын шалгалт хийхээр төлөвлөсөн байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.