Ажилд авна: Уурхайн ашиглалтын инженер (Овоот Толгой уурхай)

Д.Тулга / Энтертайнмент

Канад Улсад төвтэй Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Саусгоби Ресурс Лимитед компанийн 100%-ийн хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” ХХК нь Өмнөговь аймгийн нутагг нүүрсний хайгуул, олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж буй Монгол Улсын тэргүүлэх уул, уурхайн компаниудын нэг юм. Тус компани нь дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

- Уурхайн олборлолтын үйл ажиллагааг чанаргай, үр ашигтай төлөвлөж, тоног төхөөрөмжийн хуваарилалтыг хийх, уурхайн ашиглалт, олборлолтын хэлтэст шаардлагатай туслалааг үзүүлэх

- АutoCad болон Minex программуудын өгөгдиийн сангийн уялдаа холбоог хариуцах

- Урт, дунд, богино хугацааны болон өдөр тутмын уурхайн олборлолтын урьдчилсан төлөвлөгөөг боловсруулж гаргах, ажлын тайлангууд, төсөв, урьдчилсан таамаглалууд болон тусгай төслүүд дээр шаардлагын дагуу ажиллах

- Уурхай, хаягдлын овоолго, нүүрсний агуулахын шилжилт, хөдөлгөөний сарын болон сарын эцсийн судалгааны үеийн хэмжээг тооцоолж гаргах

- Уурхайн ашиглалт, олборлолтын ажиллагаа, гүйцэтгэл нь уулын ажлын төлөвлөгөөний дагуу явж байгаа эсэхэд хяналт тавих

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Боловсролын шаардлага: Уурхайн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

- Нүүрсний уурхайд 3 ба түүнээс дээш жил уурхайн олборлолт, төлөвлөлтийи ажил хийж байсан

- Уурхайн АutoСАD, Мinех программ дээр ажилладаг,

- Англи хэлээр ярьж, бичдэг бол давуу талтай

- “В” ангиллын жолооны хүчинтэй үнэмлэх

- Багаар ажиллах чадвартай

Холбогдах хаяг:
Саусгоби сэндс ХХК
Моннис Бьюлдинг, 8-р давхар, Их Монгол Улсын гудамж, Оргил Стадион 22
Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Улаанбаатар 17011, Монгол Улс
И-мэйл: hr@southgobi.com Утас: 70070710, 99004276


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:04:06

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:04:06


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.