Оюутолгойн баяжмалын экспорт 1 сая тонн хүрчээ

Д.Тулга / Эдийн засаг

oyutolgoi

Өнгөрсөн онд “Оюу толгой” компани 250 сая орчим ам.долларын татвар, хураамж, бусад төлбөрийг төлсний зэрэгцээ дотоодын ханган нийлүүлэгчдээс 300 сая гаруй ам.долларын худалдан авалт хийжээ. Энэ жил тус компанийн хувьд зэсийн баяжмалын экспортоо нэг сая тонн хүргэсэн байна.

“Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Манай компанийн хувьд нэгэн чухал үйл явдал тохиож байна. Ийм богинохон хугацаанд нэг сая тонн баяжмалыг экспортод гаргасан амжилтад “Оюу толгой”-н нийт ажиллагсдын нөр их хөдөлмөр, хамтын зүтгэл, оролцогч талуудын дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Улиран одож буй жилийнхээ алдаа оноог цэгнэж, айлчлан ирж буй оныхоо чиг мөрийг тодорхойлдог уламжлалтай Цагаан сарын битүүний өдөр энэхүү амжилтад хүрсэнд миний бие ихэд билэгшээж байна. “Оюу толгой”-н болон гэрээт компаниудын нийт ажиллагсдад энэ үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, гүн талархлаа илэрхийлье. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэн, эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэх бидний цаашдын ажил үйлс ололт, амжилтаар арвин байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.