“Их шавь” дэвжээ нээлтээ хийжээ

Д.Тулга / Спорт

bohБөхийн төрлийн “Их шавь” дэвжээ хоёр хоногийн өмнө нээлтээ хийжээ. Үндэсний бөх, жүдо, самбо, сүмо, чөлөөт бөхөөр ирээдүйн алдартнуудыг төрүүлэх зорилготой тус дэвжээнд 70 гаруй тамирчин бэлтгэл сургуулилалтаа базааж эхэлсэн байна. “Их шавь”-иар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат, улсын харцага Ж.Амартүвшин, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, улсын начин Б.Баянжаргал зэрэг 10 гаруй аймгийн бөх цагаан сарын барилдааны бэлтгэлээ базааж буй аж.

Дэвжээний үндэсний бөхийн дасгалжуулагчаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, улсын харцага Г.Элбэг, самбо бөхийн дасгалжуулагчаар залуучуудын дэлхийн аварга, ОУХМ О.Нарангэрэл, чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ахмадын ДАШТ-ий таван медальт, ОУХМ Ш.Баянмөнх, хүчний дасгалжуулагчаар н.Хүрэлбаатар нар ажиллаж байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.