Пауэрлифтингийн УАШТ-ий аваргууд өнөөдөр тодроно

Д.Тулга / Спорт

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” танхимд болж байна. “Чемпионс” клубээс ивээн тэтгэж буй тус тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангилалаар хоёр өдрийн турш болж, тамирчид нийт 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.

Тэмцээнд 24 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож байгаагийн дотор Ази тивийн аварга, Дэлхийн цом, ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Ш.Алтанбагана, залуучуудын ДАШТ-ий хэвтээ шахалтын аварга О.Баярбаатар нарын шилдэг тамирчид багтжээ. Өчигдөр залуучууд, ахмадын тэмцээн болсон бол өнөөдөр насанд хүрэгчдийн ангилал болж, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.