Ялалтын баярт 20 улсын төрийн тэргүүн оролцохоо мэдэгджээ

Д.Тулга / Гадаад мэдээ

moscovИрэх тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болох Ялалтын баярын парадад дэлхийн 20 улсын төрийн тэргүүн оролцохоо мэдэгдээд байгаа аж. Тодруулбал, Европын холбоо, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, БРИКС буюу Бразиль, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын төрийн тэргүүн ирэхээ мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ялалтын баярт оролцохоор төлөвлөөгүй байна гэж ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Теффт мэдэгдээд, түүний айлчлалын талаар ямар ч техникийн бэлтгэл хийгээгүй гэжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ирэх эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байгаа аж. Түүнд урилга илгээсэн гэдгээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.