ХААН Банк 2014 оны Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Оны онцлох энтрепренерээр шалгарлаа

Д.Тулга / Нийгэм

haan

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй оны шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер - 2014” хүндэтгэлийн арга хэмжээг 2014 оны 12-р сарын 27-ны өдөр зохион байгуулж, шилдгүүдийг тодруулан шагналыг гардууллаа.

“Энтрепренер - 2014”-ын хүрээнд ХААН Банкыг “Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Оны онцлох энтрепренер”-оор 6 дахь удаагаа шалгаруулсан байна. ХААН Банк бизнесийн байгууллагуудаас хамгийн анх компанийн нийгмийн хариуцлагыг үр дүнтэй хэрэгжүүлж нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулах зорилгынхоо хүрээнд дэргэдээ сан байгуулан ажиллаж байгаа билээ.

ХААН Банк Сан нь 2007 оноос хойш улс орны хөгжил, нийгэм, орон нутагт эерэг нөлөө үзүүлэхүйц 250 гаруй төсөл хөтөлбөрийг 2.5 тэрбум гаруй төгрөгөөр санхүүжүүлээд байна.

ХААН Банк Сангийн хэрэгжүүлдэг “Хавдрын эсрэг үндэсний аян”, “ХААН Банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд” болон “ХААН Банкны Ой” зэрэг төсөл хөтөлбөрүүд нь нийгмийн дунд хүлээлт болтлоо өргөжсөн бодитой үйл ажиллагаа юм.

2014 онд олон улсад нэр хүндтэй Euromoney сэтгүүлийн “Монгол улсын шилдэг банк” хэмээх шагналыг 7 дахь удаагаа хүртсэн, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байр сууриа бататгасан ХААН Банк Монголын ард түмний сайн сайханд хувь нэмэрээ оруулах итгэл дүүрэн зорилттойгоор шинэ оноо угтан авлаа.

Монгол орны өнцөг булан бүрт хүрч үйлчилдэг ХААН Банктай тууштай хамтран ажиллаж, сайн үйлсийг дэлгэрүүлж буй нийт байгууллагууддаа шинэ оны хүргэн, улс орныхоо хөгжилд улам ихийг бүтээхийн ерөөл дэвшүүлье.

Эрхэм таны итгэлт анд ХААН Банк


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:16

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:16


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.