Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо хуралдав

Д.Тулга / Улстөр

anАрдчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр 18.00 цагт хуралджээ. Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдээс 43 нь төрийн албанд ажиллах болсон тул нөхөн сонгууль явуулах талаар хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Дундговь, Дархан-Уул аймгийн Үндэсний зөвлөлдөх хорооны нийт 7 хүн багтдаг байна. Эдгээр гишүүд хуралдаж, дунд шатны намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 12-ны дотор зарлан явуулахаар болжээ.

Мөн Нийслэлийн намын зөвлөлдөх хороо, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 26-ны дотор зарлан явуулахыг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодод даалгасан байна. Нөхөн сонгууль явуулахдаа Үндсэн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллахыг Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын дарга нарт үүрэг болгожээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:56

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:56

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.