Махны үнэ буурчээ

Д.Тулга / Эдийн засаг

mah

Нэгдүгээр сарын дунд үеийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.2 хувиар буурсан байна. Үнийн хэлбэлзлийг бүтээгдэхүүний төрөл тус бүрээр авч үзэв. Махны дундаж үнэ: 2015 оны нэгдүгээр сарын 14-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.9 хувь, үхрийн цул махны үнэ 1.9 хувиар буурч, ямааны мах үнэ 0.5 хувиар өсч, адууны мах өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал хонины ястай махны үнэ 3.7 хувь, үхрийн ястай мах 0.9 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, ямааны мах үнэ 1.5 хувиар өсч, адууны мах өөрчлөлтгүй байна. 2015 оны нэгдүгээр сарын 14-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5800 төгрөг, үхрийн /ястай/ мах 7395 төгрөг, үхрийн цул мах 9215 төгрөг, адууны мах 5435 төгрөг, ямааны мах 4805 төгрөгийн үнэтэй байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:00

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:00

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.