Манлайлагч залуусыг ЭСЯ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ

Д.Тулга / Улстөр

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг 30 оролцогч АНУ-ын Вашингтон хотноо манлайллын тусгайлсан хөтөлбөрт суралцахаар энэ сарын 21-нд эх орноосоо явсан. 2014 оны 9 дүгээр сард улс орныхоо хөгжлийн төлөө гэсэн өөрийн шинэ санаа бүхий эссэ бичлэгээ төсөлд ирүүлж, тулгамдсан асуудал үзэл санаагаа илэрхийлсэн эдгээр залуус зорилго тэмүүлэл нэгтэй 1700 гаруй залуусаас шигшигдэн үлдсэн юм. Төслийн зохион байгуулалтын дагуу багаар ажиллаж, хувь ур чадвар, мэдлэгээрээ өрсөлдсөөр төслийн 4 дөрөвдүгээр шатыг амжилттай давсан манлайлагч залуус америкийн улс төр, нийгэм, төрийн байгуулалтын сэдвээр лекц сонсож төрийн байгууллагууд болон олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажиллаж байгаа Google, Facebook компаниудын төлөөлөлтэй уулзана.

Вашингтон дахь анхны уулзалтаа тус хот дахь элчин сайдын яамны консул Б.Мөнхжаргалтай хийсэн бөгөөд шилдэг оролцогчдыг Монгол улсын элчин сайдын яамнаас бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэж сургалтын танхимаар бүрэн хангаж сонирхолтой уулзалт, аялал зохион байгуулах гэж буйгаа хэлсэн юм.

Вашингтон хотод суралцаж буй манлайлагч залуусын сэтгэгдлийг сонсож сургалтын талаар тодрууллаа.

Б.Амарсанаа: АНУ-ын хууль батлах үйл явцтай танилцлаа…

-Манлайлагч залуус та бүхэн Вашингтон хотод хүрэлцэн ирж төслийн төлөвлөлтийн дагуу манлайллын хөтөлбөр сургалтад хамрагдаж эхэллээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Маш их баяртай байна. Эхний өдрийн сургалтаар бид Америкийн Нэгдсэн Улсын Сенатор, Төлөөлөгчдийн танхимын хоорондын уялдаа холбоо, гишүүдийн эрх, үүрэг, бүтэц, тус улсын хуулийн бүтэц, үзэл санаа, агуулга, хууль хэрхэн батлагддаг, улс төрийн намуудын сонгуулийн өрсөлдөөний үйл явц хэрхэн өрнөдөг, нэр дэвшигчид сонгогчидтойгоо харилцаа холбоог хэрхэн тогтоож ямар шат дарааллаар Төлөөлөгчийн болон Сенаторын танхимын гишүүн болдог талаар Төлөөлөгчийн танхимын ажлын албаны даргын туслах асан Steven Moore /Legislative Branch, Role of the House of Representatives/, Сенаторын танхимын гишүүдэд зөвлөж хамтран ажиллаж байсан нэр хүндтэй эрхэм Jon Deuser /Legislative Branch8 Role of the Senate/ нар хичээл орж харилцан мэдээлэл солилцлоо. Дараа нь бид Washingtan D.C-д байрлах Senate танхимд зочилж хурлын болон хууль батлах үйл явцтай танилцлаа. Энэ танхимд 18-аас доош насны ерөнхий боловсролын сургуулийн суралцагч, энгийн ард иргэд ямар хууль хэрхэн хэлэлцэж батлаж байгаа процесийг хүсэлт гаргасаны дагуу зөвшөөрөлтэйгээр нэвтрэн орж танилцах боломжтой байдаг юм байна.

-Анхны өдрийн хөтөлбөрөөс ажиглахад залуус та нар богино хугацаанд ихийг мэдэх таних боломжтой мэт санагдлаа?

- Тийм ээ. Би зөвхөн өнөөдрийн үйл явцаас иргэн бүр өөрөөсөө өөрчлөлт, оюун санааны хувьсгал хийж, нэг зорилгын төлөө, нэг зүг рүү тэмүүлж багын хамтын ажиллагааг дэмжиж хамтран асуудал бүрийг нухацтай шийдвэрлэж чадваас Монгол Улс минь улам сайхан цэцэглэн хөгжиж хүн ард маань сайн сайхан амьдрах болно гэсэн итгэл төрлөө. Энэ бол мэдээж эхлэл.

-Амжилт хүсье.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.