Хогийн анхны боловсон цэг байгуулагдлаа

Д.Тулга / Нийгэм

hogУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-р хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, АНУ-ын Азийн сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга оролцов.

Энэхүү хогийн цэгийг хог тээврийн машин техник хүрэх боломжгүй, хог хаягдал ил задгай ихээр үүсдэг газруудад байгуулж байгаа юм. Тус хогийн цэгт иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна хогийн бункерээс хогны машин хогоо ачихад хялбар байхаар хийжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү хогийн цэгийн ашиглалт, үйлчилгээг хариуцах бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Хоёр дахь боловсон хогийн цэгийгХан-Уул дүүргийн 13-р хороонд барихаар төлөвлөжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.