Ерөнхийлөгчийн айлчлал үргэлжилж байна

Д.Тулга / Улстөр

elbegdorj

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр мордсон билээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прагад зочлоход Чех улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад хэргийн яам, Монгол Улсын ЭСЯ-ны төлөөлөл угтан авсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Чех улсын Ерөнхийлөгч Милош Земан, Ерөнхий сайд Бохуслав Соботка болон парламентын дээд, доод хурлын дарга нартай уулзах юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил болж буйгаараа онцлогтой ажээ. Харин маргааш Прага дахь Карлын Их Сургуульд зочилж, монгол судлалаар суралцаж буй оюутнуудтай уулзах ажээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний дараа 1 дүгээр сарын 21-24-нд Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох юм.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.